Thursday, April 29, 2010

Арвагар хээрийн хөшөөг хөх толботнуудын хийморийг сэргээдэг энергийн төв, адууны цогцолбор болгон хөгжүүлье

(сэтгэгдэл)
МУГ багш Х. Сүхбаатар

Арвагар хээрийн хөшөөг зөвхөн монголчууд төдийгүй, гадаадын зочид төлөөлөгчид, гадаад дотоодын тамирчид олон улсын тэмцээнд орхын өмнө аялан очиж үзэж хийморио сэргээдэг орчин үеийн хэллэгээр энергийн төв болтол нь хөгжүүлэх сайхан боломж миний зөн билгийн мэлмийд харагдаж байгаагаа та бүхний сонорт хүргэж байгааг минь алдарт уяачид, хөшөө зохиогчид болон ивээн тэтгэгчид, молор эрдэнэ болсон морио гэсэн нийт монголчуудын сонорыг мялааж бичиж байна.
Хөшөө барьсан мэлийсэн тал дээр торойн харагдах толгойг “шар толгой”, одоо “баян толгой” гэж нэрлэнэ. Энэ нутаг нь халхчуудын өлгий Бугын хангай, Зээрийн хээр, Хавтгайн говьийн гурвалсан нутгийн адууны бэлчээр нутаг, эртний монголчуудын адууны угшил үе залгамжилж ирсэн түүх уламжлалтай адууны молор эрдэнэ толгойг, сүнс сүүдэртэй нь хамт залдаг өлгий нутаг байна. Азрага, морины толгойг ялгаж хоёр эгнээ болгож, танилцуулгатай болгомоор санагдана. Энд залагдсан морьдын түүхийг нэхэн бичсэн, бичдэг хөлгөн судар нэртэй дэвтэрийг нээж ажиллуулах. Энэ дэвтрийн хийцийн талаар уралдаан зарлаж сонгон шалгаруулах нь зохимжтой мэт.
Энд залагдсан, залагдах адууны толгой нь зөвхөн хурдан хүлэгийн толгойг залсан байгаа, цаашид ч зална байх. Тухайлбал Батхүүгийн толин хул, Эрдэнэчулууны шарга азраганаас эхлээд залаад эхэлмэгц улаанбаатарын, баруун аймгуудын хурдан хүлгүүдийн сүнсний өлгий нутаг болон арвай хээрийнхэн монголчуудын зүрх болон мандах ирээдүй гэрэлтэх мэт нүдний үзүүрт зэрэглээтэх юун билээ. Махы нь идсэн сүүж, маяагий нь мөлжсөн дал, нүдий нь ухсан толгойг гэрт хонуулдаггүй, чөтгөр эсвэл сүнс хорогдоно гэж үздэг атлаа монгол ухаанаар ургуулан бодвол халуун хошуут адуу тэнгэрээс авшиг хүртэж амьдардаг учраас адууныхаа толгойг толгодын орой дээр залдаг нь хөх тэнгэрт оршуулж байгаа юм гэвэл нүдний аяга ясыг ч гэмтээдэггүй нь нүдний аяганд сүнсий нь хадгалдаг гэлтэй. Энэхүү сүнс нь эзнээ ивээн тэтгэж дахин төрж, буян хишгээ хайрлаж байдаг. Тиймийн учир сайн бөх, хөлөг, хүлэгийн толгойг хулгайлж өөрийн нутаг хошуундаа залж сайн бөхтэй, хурдан хүлэгтэй болсон түүх, домог болон олны дунд яригддаг нь юу хэлээд байнаа Арвайчууд аа. Ид шид нь биендээ гэхээсээ сүнсэндээ байдгаас сүнсий нь хулгайлдаг гэвэл хир зэрэг үнэнд ойртох болоо? Орчин үеийн шинжлэх ухаанд харшлахгүй гэдгийг Би өөрөө хамгаалж чаднаа харин бусад . . .
Арвагар хээр хэмээх нэрийн тухайд: 1. Монгол даяар алдаршсан нэр нь арвай хээр, үүнийг дагаад өвөр хангайчуудыг арвай хээрийнхэн гэж төв халхчуудаас ялгаж нэрлэдэг, арвай хээрийн өмд гутлынхан ч гэж хочилдог ч бас нэгийг хэлнэ. Арвай будаа шиг олон хурдан хээр адуутай эсвэл арвай будаа шиг тал талаасаа цугалчихаад хуруудаж, айрагдаж зуны сарыг зургаа юм шиг, намрын сарыг найм юм шиг найрлаад байдаг ч малын буян нь барагддаггүй буянтан эсвэл адууны зүс хээр байвал аль ч нутагт арвай будаа шиг хүн малгүй өсхийн бэлэгдэл эсвэл хаанаас ч олдоод байдаг буян биш зөвхөн арвай хээрийнхний буян шүү гэсэн мэт.
Гэтэл арвагар гэх нь цаанаа “миний хамгийн хөөрхөн хүү” гэхийн оронд “миний муухай хүү” хэмээн үнэн сэтгэлээсээ хайрлаж байдаг шиг “алдарт хурдан хүлэг” гэхийг арчийж үрчийсэн хээр гэж хар хэл амнаас айхдаа нэрлэсэн гэж ойлгох хүн тун ч ховордсондоо. Монгол ухаанд эерэг талыг чанад сөрөг лугаа шүтэлцүүлэн өнгө чанарыг нь сэтгэхүйдээ хувирган сөргүүлж эерэгшүүлдэг жамыг суурин иргэншилийнхэн байтугай залуу малчид аль хэдийн мартсан шүү дээ. Хөшөөг хараад арвагар гэсэн чинь ямар сайхан морь вэ?, арвайсан жижигхэн туранхай морь байх гэсэн чинь хотын алдарт уяачдын тэжээлээр уясан морь байна шүү дээ гэж бодогдож байсныг нуух юун. Монголчууд хий махбодтой учраас намар цагийн намираа хонгор салхи, өвөл цагийн сахал цантам жавар-салхи, хавар цагийн гүйгүүл цэнхэр салхи, зулай илж таалах зун цагийн зөөлөн сэвшээ салхиар гэрлэн биеэ ариусгаж, сүлд хийморио залж амьдардаг учраас зуны сэвшээ салхинд морь уядаг уламжлалтай юм шүү.

Хөшөөг барьсан урлагын хувьд өөлөх чадвар надад алга, зүсний хувьд ч тон донж нь таарсан, сайхан морины шинж тод харагдаж байв. Харин хурдан морины шинж, морь хүн хоёрын хүйн холбоог илэрхийлж байдаг монгол зан үйлтэй уялдуулж ёс горимын хувьд бодмоор, нэмж засах зүйл нилээд байна. Арвагар хээрийг төрсөн нутаг усанд нь бие, сэтгэлийн таашаалаар нь уяж хурдлуулж байсан, хэн ч харсан ийм ястай морь хурдан байхаас яахав эсвэл хавирганы матаас дуграг агуу эсвэл салтаа агуу, эсвэл гурван овоо тэгш, эсвэл булчин шөрмөс нь зангирсан эсвэл хэн ч хараад хурдан хүлэг гэж ялгахааргүй энгийн гэх мэт, уяж байгаа морины хүч нимгэн баймаар гэтэл хурдан хүлгийн шинжгүй, унааны сайхан морины хөрөг гэмээр байна.
Адууг зогсоогоор унтуулахын тулд гурван тулгууртай заяасан, тухайлбал толгойн тугуурийн үүргийг далан нь гүйцэтгэнэ. Далан нь толгойгоо нэг цагаас илүү даахгүй учраас адуу үүрээр ганц цагаас илүү унтдаггүй. Адууны толгойны онолыг дуурайлгаж өргөх краныг хийсэн гэлтэй. Краны сум нь хүзүү, шанага нь толгой, далан нь канад татуурга нь байгаа юм. Чээжин талыг урд хоёр хөл, хойт хоёр хөл нь бөгсөн талыг тэнцүүлж байдаг учраас гурван овоо тэгш байх нь хурдан байхын нэг шинж тул уяа нь ороод ирхээр дөрвөн хөлөө дэв тэгшхэн зогсож, бага зэрэг тонгойн, толгойгоо жолоогоороо тэнцүүлж зүүрмэглээд, зүүдлээд бие, сэтгэхүй нь зэрэг амарч байдаг. Дэлний эх хөхөл (согсоо, цомцог), дэлний төгсгөл сойлгыг авдаггүй үлдээж дэллэдэг аман хуулийг мартаж болохгүй учир нэмж барьмаар. Хөхөлийг улаан давуу буюу эр үхрийн сураар боодог нь сүлд хийморыг сэргээж, давхилын үед дух руу салхи сэвж, хөх тэнгэрээс авшиг хүртэх боломжий нь сайжруулж духий нь ил гаргаж байгаа юм. Хүлэгийн сойлгонд эмэгтэй хүн хүрдэггүй нь эцгийн толгойд гар хүрдэггүйтэй адил, 12-оос дээш насны эмэгтэй хүүхдээр хурдан морио унаалдаггүй, нөгөө талаар адууны гангараа, сүр хүч нь дэлэндээ байдаг учраас сойлгыг авдаггүй юм. Азраганы дэлийг авдаггүйн учир ч үүнд оршино.
Адууны сүүл засаа буюу дэлэн хөхийг хүйтэнд салхи шуурга салтаагаар үлээхээс хамгаалах, халуунд шарваж сэрүүцүүлэх, ялаа шумуул үргээх үүрэгтэй учраас давхил дунд салтаагаар нь салхи оруулахын тулд сүүлний дунд хэсгийг боодог юм. Уясан морио тавихдаа заавал сүүл, хөхөлийн боолтоо авдаг юм. Арвагар хээрийгээ хөхөл, мундаагий нь мулт хусаж, сүүлий нь боосон атал сул алхаж яваагаар дүрсэлсэн нь арвай хээрийнхэний адуугаа малчлах арга ухаан, хийморь нь арвагар хээрээрээ дуусчээ гэсэн сэтгэгдэл төрснөө монгол улсын алдарт уяач, хөшөөг санаачлагчдын тэргүүн Батхүүд сонордуулж байна. Эсвэл арвайчууд зах зээлийн нөхцөлд тохируулж ажнай хурднуудынхаа мөнх тэнгэрийн хишиг хүртдэг хөхөл, хийморь сүнсний билиг тэмдэг мундааны сойлгыг хүртэл мулталдаг болоо юу? Ахмад буурлууд баруун гараараа хайртай морь азарганыхаа хөхөлий нь сөхөж духны хөлсийг ханцуйгаараа арчиж, мундаанд нь мөргөж, ам нь хөдлөж байгаа харагддаг нь харааж зүхээгүй л байх буян хишигээ өгөөч эсвэл азрага бол хүлэг төрүүлж өгөхийг эсвэл адуугаа түм болгож өсхийн тарина уншдаг байх. Сойлгонд нь мөргөдөг нь далны дэлэнд нь мөргөж байгаа юм. Сойлго нь аль тийшээ унжиж байгаа нь хүртэл маш нарийн учир утгатай шүү. Тухайлбал зөв тийшээ, эсвэл буруу тийшээ эсвэл хагалбар гэсэн гурван янз дэлтэй байдаг тухайлбал Эрдэнэчулууны “шарга”, Батхүүгийн “Толин хул” азрага хагалбар, шингэвтэр дэлтэй байхад, У. Буяндэлгэрийн “Жинст хонгор” азрага буруу тийшээ, өтгөн дэлтэй, гэтэл Г. Ганхүүгийн “үст хүрэн” азрага зөв талруугаа, шингэн дэлтэй байх жишээтэй. Зөв талруу дэлтэй азрага эр төл олонтой, буруу талруугаан дэлтэй нь охин төл олонтой, хагалбар дэлтэй азрага эр эм төлийн тоо адилхан гэсэн таамаглал дэвшүүлж, энэ талаар уяачид, судлаачдын сонорт хүргэж цаашид гүнзгийрүүлэн судлахыг сонордуулая.
Сүүл нь боолттой бол заавал хазаартай байна, хазаартай байвал сужиганд уяатай эсвэл сужиг тойруулж биеийнх хөшөөг гаргаж, баалгаж байгаа эсвэл услахаар хөтлөж яваа гэх мэтчилэн ямар нэг үйлдэл хийж байна гэсэн үг. Иймд тавьхиж ирээд гишгүүлж байгаагаар дүрслэхийн тулд хүүхэд хөтлөж сужигаа нар зөв тойрч байгаагаар нэмж баримаар санагдана. Хурдан морийг хүүхэдгүйгээр төсөөлж үл болно. Үзсэн хэн ч Монголчуудыг морьгүйгээр төсөөлж үл болно гэдэг нь ийм учиртай юм байна хэмээн ухаархаар дүрслэмээр байна. Шинжлэх ухааны хэлээр бол морь нь монголчуудын махан болон гэрлэн биеий нь ариусгаж байдгийг ойлгуулах хэрэгтэй.
Өвөрхангайчууд “арвагар” гэж өхөөрдөж нэрлэснийг бодоход арвайчуудын сүлд хийморийн билиг тэмдэг, шүтээн байсан баймаар


гэтэл цогцолборын төв хэсэгт хээрийгээ зүүн урд буланд шахаад нар шингэхийн өмнөхөн үед баруун урдаас зургий нь авхаар байрлуулсан, морио тойроод хүндэтгэл үзүүлээд, авшиг хүртээд, нар зөв гурав тойроод гарах боломжгүй, мундаанаас нь адис авах гэтэл сойлгогүй, мөнх тэнгэрээс авшиг хүртэе гэж толгой руу нь харсан чинь хөхөлий нь хайчилж авчихснаар бүтээжээ. Энэ гол хэсэг ивээн тэтгэгчдийн танилцуулгын булан болжээ гэмээр, цогцолборыг үзээд буцаж явахдаа бодоход арвайчууд маань арвай хээрийнхээ нэрээр арвайчуудаас төрсөн наймаачдаа мөн ч сайн сурталчилжээ, морио биш шарын шашиныг маш хүчтэй шүтдэг болжээ, аравгар хээр чинь бурхан, шашины хишиг болохоос армаг хурдан азраганы төл биш гэж ухаарав. Морь саагаад айраг болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн хийгээд байгаа тухай Энхболд телевизороор ярьсаар байгаад их хурлын гишүүнээр сонгогдсоныг ч эргэн санахад (Худлаа гэвэл монгол телевизийн алтан фондонд үзээрэй) сэтгэлд нэг л дутуу санагдав. Залуучууд маань морь гүүгээ ч ялгахаа больноо гэдэг монгол хэл устаж байгаагийн баталгаа ч гэмээр. Эндээс бэлчээрийн мал байвал малчин байна, малчин байсан цагт монгол хэл амьдрана гэсэн дүгнэлт гарч байна.
Адуу хүн хоёр байгалийн бүтээл, харин морь МОНГОЛ хүний бүтээл. Монголчууд морийг бүтээснээрээ: 1. Дэлхийн талыг эзлэсэн. 2. Суурингийнхан морийг дуурайж төмөр морь бүтээж эхлэснээс өнөөдрийн автомашин, ер нь хөдлөдөг машин механизмийг бүтээсэн гэсэн ч уулан дээгүүр тухайлбал Цэцээ гүн дээр гарах машин хийж чадаагүй л байна. 3. Өртөөнөөс эхлээд орчин үеийн холбоо харилцааны систем хөгжсөн. 4. Цагаан зурхайг монголчууд зохиохдоо 12 жилд монгол хүн буюу өөрийгөө “морь” гэж нэрлэж оруулсан төдийгүй эр жилийг мориноос эхлэж тоолохыг тогтоосон. 5. Таван махбодын онолоор морь жил хий махбодтой учраас монгол хүн хий махбодтой хэмээн шинжлэх ухааны үндэслэлтэй бичиж, олон түмний сонорыг мялааж байдгаа “монгол малын шинжийн судар” номноосоо хуулав. Хуулхын учир нь морины хөшөөг аравнайлж, бурхан залсан нь арвагар хээрийн сүнсийг залж хөшөөнд шингээсэн тул хөшөөг үзсэн хэн ч тэр сүнстэй нь учирч гэрлэн биеэ ариусгадаг болохыг ухааруулах зорилго тавив.
Дээд хөх тэнгэрээр тэтгүүлж, дэргэдэх бор дэлхийгээр хооллож, дөрвөн цагийн орчилд “агаар-салхи”-ийг шинжлэх арга ухаан, далд мэдрэмж болон уран сайхны сэтгэмжийн илэрхийлэл, гоо сайхны таашаал, эдгээртэй шүтэлцэн багцарч, үеэс үед уламжлан ирсэн үг, утгын сан, соёлын үнэт зүйлийн нэгд тооцдог монгол ухааныг бишрэлтэй.
Салхийг амь тээгч, үнэр тээгч, үнэр хөтлөгч, оосор бүчгүй огторгуйн цагаан салхи, салхин хүлэг, салхин хүрд, атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи, эх нутгийн ноён салхи, суусарын гүйдэлтэй, шогшоо бор салхи, монголын үнэртэй салхи, эмнэг цэнхэр салхи, дэггүй цэнхэр салхи, зөөлөн сэвэлзэх салхи, отгон тэнгэрийн цэцэгсийн сайхан үнэрийг дорнодын талд хонь хариулж яваа бүсгүйд хүргэгч гүйгүүл цэнхэр салхи, өнө холын дуртхалын сэжүүр дэрвүүлэх пансан цэнхэр салхи, сэвшээ хонгор, хул, бурхан буудайн хөх, сайхан бүсгүйн хөхийг гижигдэх дэггүй цэнхэр салхи гэхчилэн нэг зохиогчийн бичсэнээр адуу хий махбодтой учраас салхины үнэрийг сайн мэдэрч, бие сэтгэл нь ариусдаг учраас гараанаас зугтаасаар байгаад түрүүлсэн морийг салхинаас өөр юм гүйцсэнгүй ээ, далд ирлээ гэж уяачид бахархдагын учир энэ болой.
Нүүж эх дэлхийн шимийг хүртдэг монголчууд, суудал шүтсэн өрнөдийнхнөөс ялгатай нь адууг дөрвөн улирлын чанар өнгөн дээр, орчлон мөнх бусын сургаал номнол дээр, “хоосон чанарын” дэнсэн дээр тавьж, танин мэдэж, төрийн сүлдэндээн залж, амь амьдралаа мөнхжүүлж, хүн төрлөхтөний жам ёстой шүтэн барилдуулж, өнөөг хүрч ирсэн төдийгүй ирэхүйн орчилд ч суурин иргэншилийнхэнтэй зэрэгцэн орших болноо.
Монгол хүн хий махбодтой хэмээн миний цэцэрхийн утга үүнд оршино.


Ардчилалын 20 жилийн ойн мэндийг хүргэж,
Таньд “Толин хул” азраганы чинь буян хишиг цагийн саалтанд
сааралгүй мөнхөд ивээж байх болтугай,


Монгол Улсын Гавъяат багш, доктор, профессор Х. Сүхбаатар
Харилцах хаяг: www.ekhis.blogspot.com



2009,12,09

Малчид гэж хэн бэ?

Барс цагт эс босвол өдрийн явдал нь хоцордог, багадаа эс сурвал насны явдал хоцордог, өөдлөхөд санах сэрэх хоёр, уруудахад унтах идэх хоёр, унтахыг хэмнэвэл ухаан нь сэргэдэг, ундаа хэмнэвэл судас нь чангардаг. Нүдээ байхад нь үзэж, шүдээ байхад нь гамнадаг, өчүүхэн нялхдаа эхийн сүүгээр өсдөг, өссөн цагт эцгийн элбэрэлийг хүртдэг, биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээгээрээ тэжээдэг. Инээд эвтэй, ханиад ханьтайг мэддэг, Мөрөө засаад биеэ засч, биеэ засаад гэрээн засч, гэрээ засаад Төрөө засч, төрөө засаад улс нийгэмээ төвхнүүлж чадвал нийтээрээ хэм тэгш жаргах хэмээх сургаалаар хүмүүжсэн. Тохироогүй хувцас нүдний балай, тослоогүй тэрэг чихний балай, буртгаа угааж цэвэр болох, буруугаа хэлбэл нөхөр болох, биеийн бохир сүр дарах, заваан хүн өвдөх нь их хэмээх ахуйн соёлтой. Жаргалын дээд нь сэтгэл амар, нөхрийн дээд нь үл атаархагч, гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш хэмээх аман хуулинд захирагдаж, энэ хуулийг дагаж амьдардгаар малчин заяа мөнх билээ. Эндээс нүүдэлч малчныг тосгонжуулна хэмээн цэцэрхэх нь төөрөгдөл болохоос хөгжил биш, нүүдлийн иргэншил суурин иргэншлийн эхний шат биш гэдгийг ухаарч амьдрагчдыг малчин гэнэ.
Өрхөөр орсон салхи, сүүжний нүхээр үлээхийг хүртэл мэддэг, өсөх насандаа чармайж, үсээн цайвч гэмшилгүй, өсөх малыг өнгөнөөс нь таньдаг, өөдлөх хүнийг сэтгэлээс нь таньдаг, гүн бодолтныг явдлаас нь таньдаг, гүйх морийг сойлгоос нь таньдаг, дуулгавартай өсч, хамжааргатай өтөлдөг, өсөхөөн больсон мал хотондоо мөргөлдөхийг мэддэг, өөдлөхөөн больсон айл, гэртээн хэрэлддэгийг цээрлэдэг, өсөх нас холдож, ургах шүд зогсохыг ухаардаг, өдөр хийсэн ажил, хэлсэн үгээ шөнө орондоо шинждэг, өтлөхөд өвсөнд бүдэрч, өеөдөхөд өөхөнд хахдаг нь амьтаны ёс ч гэсэн хахах өөхтэй, бүдрэх өвстэй, чандмань эрдэнэ усаа хаанаас л бол хаанаас олоод уучихдаг, унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай, алжаалаа тайлж гэрт амьдрагсадыг малчин гэнэ.
Үсийн төдий эндүүрч, үхрийн чиний алдаа гаргадаггүй, үүд өрх сахих хүүтэй, ураг төрөл тэлэх охинтой, үүд муутын хоймор суудаггүй, удам муутын охинтой гэрлэдэггүй, оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньдаг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэддэг, мөнх тэнгэрийн хишгийг хүртэж, хөх ногооны униар, хөрст дэлхийн шимээр амьдрагсадыг малчид гэнэ.
Оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньж хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх үедээ хийж чаддаг, эрийн сайнаар, малын буянаар амьд хоол, ундаа хүртэж, агт морьд армаг хурдан хүлэгээр аадан хөөж, дугуй сүүлт дун цагаан хониор алд биеэн хувцаслаж, өвчин эмгэгээ илааршуулж, дөрвөн улирлын туршид цагаан-улаан хоолоор тасардаггүй, дугуй дөрвөн ханан дотор амьдын жаргалыг эдлэж амьдардаг монголчуудыг бусдын буяныг хуваалцаж, амьгүй хоолоор гэдсээ түгжиж, амьгүй ус ууж, “барьж үзэх биегүй, байцаан шийтгэх эрхгүй, дорго шиг ээнэгшүүлж байгаад залгидаг эгдүүтэй амьтнаар” бие сэтгэлээ тэжээж, шавар нүхэнд бам чийгэнд баригдаж, ДОХ-оор цэнгэж, баараар цаг заваа барж, шаваарлалддаг амьдрал тулгах гэдэг жаргал гэж үү.
Орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэрч, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ухаарч байгаль экологио хайрлаж, хадгалж, элээлгүй хойч үеийнхэндээ үлдээн, зөв амьдрахын замыг засаж, төрлөх монгол хэлээ өдөр бүр баяжуулж, ухаарч амьдардаг урт ухаант монголчуудыг маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэсэн сэтгэхүйгээр, байгалийнхаа баялагыг бэлэнчилж хөнөөж, төрлөх хэлээ архивлаж, зүгээр сууж, зөөлгөж идэж, сүнс нь хорогдох бүсгүй, биеэн байтугай нуудгайгаа хаах алгын чинээний ч нэхийгүй, шавар нүхэнд ам нь бардан, нууц нь шалдан амьдралыг ирээдүй хойчийн үр удамдаа авчирч, үлдээж байгаадаа гутрах юу ч билээдээ, төрийн төлөө огтоно гэгчээр түмний төлөө миний санаа зовох ч юу билээ хэмээн бодовч түм нэгээс эхлэдэг, төрийг ганц хүн барьдаг болохоор төрийн түшээддээ сонордуулж байнаа, үгүйдээ хойч үе маань бидний төлөө ганц ч болов боддог хүн байжээ гэж бодуулахаар бичиж үлдээж байна.
Биеийн бөхөөр нэгийг ялж, сэтгэлийн бөхөөр мянгыг ялдагыг мах цусандаа хүртэл шингээсэн, Эцгийн долоон дээд эцгээс гүн удамшилтай, Эхийн гурван дээд ээжээс гүн уламжлалтай, ухаанд нь ухна үхэх, сэтгэлд нь сэрх үхэх сургаалыг цаг үргэлж санаж явдаг, махнаас илүү сүүгээр хооллохоо мэддэг, шавар тагзанд суувал бам чийгтэхээс сэргийлж, салхи даган нүүж биеийн болон сэтгэл санаагаа үргэлж цэвэр ариун байлгахаа мэддэг, сайн юмыг харж нүдний гэмээ арилгадаг, муу юмыг харах байтугай хэлэхийг ч цээрлэдэг, сайн муу нийлж хүүдий дүүрдэгийг сургаж, муу сайн гэж хэлэхийн оронд ТХМ-аа халуун хүйтэн хушуут гэж ялгаж, муу үйлийг хүйтэн хушуут малтай, сайныг халуун хушуут малтай зүйрлэж ярьдаг, газар шороогүй бол орох орон, оочих ус, тэр ч бүү хэл хүн амьтан ч байхгүйг ухаарч эргэх дөрвөн улирал, ээлжлэх дөрвөн өнгөнд яаж ч ядарч зүдэрч явсан орон дэлхийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, газарт шаасан төмөр байтугай модон гадас ч үлдээдэггүй экологичид, малаа гэсэн сэтгэлдээ зовлон хурах зай гаргадаггүй, газар тэнгэр нийлж байсан ч малаа гэвэл амиа өхийг ч юман чинээ боддоггүйчуудыг малчин гэнэ.
Найрын гурван дуутай, наадмын гурван даваатай, хорвоогийн бүх юмыг хоёрхон шавхдасанд багтаадаг, бодоо ухаанаар малладаг, богио дагаж малладаг, унах морьтой, ачих тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай амьдрахаа мэддэг, олон хүүхэдтэй айл дээд баян, олон малтай айл дунд баян, хатуу хөрөнгөтэй айл адгийн баян гэдгийг мэддэг, эдийн баянаас сэтгэлийн баян илүүг ухаарч амьдрагсадыг малчин гэнэ.
Тэнгэрийг харж байвч барьж болдоггүй, хүмүүний оюун ухааныг харж чаддаггүй ч барьж болдогийг мэддэг, билигшиж тогтвоос яваандаа ялзарч төрөл арилжихийг, аргашиж салхилваас хэтдээ хийсэж далд орно гэдгийг мэдэж ухаарч амьдардаг малчдыг боловсролгүй гэх үү.
Уухаараан ухаанаан уудаг, уурлахаараан улаан галзуу болдог, ууж идэхдээн уургийн морь шиг, урагш гишгэхдээн ургаа хад шиг, урагш алхахдаан ултсан бух шиг, залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй, залж ирсэн бурхан шиг, засч чимсэн балин шиг, залуу байхдаан заднаас айж, өвгөн болохдоон өднөөс айдаг, залуу цагтаа замгүй явж, зөнөх цагт зовлонд учирах, залхуу хүн гэрийн буг, заваан хүн хувцасны буг, шийрэн хоолтой, шааран ундтай, эмээлээсээн өндөр даваа даваагүй, эхнэрээсээн ондоон хүнтэй танилцаагүй, эмээн дагаж төрхөмд нь зарагдаж, өрөнд баригдаж төрөгсдөөн зовоодог малчин байдгийг ч нуух юун. Ирэг, сэрх, чоно мэт явахыг “эрх чөлөө” мэтээр сэтгэж, малаа маллахын оронд мөрийтэй тоглоомонд хэдэн малаа өгч эцэг эхийн нэр алдрыг гутаагч, хөгшин морины наймаа хийх донтон байдаг ч сайн муу нийлж хүүдий дүүрдэг болохоор сайн давж муу нь хоцордог хуулиар малчин заяа мөнх юм.
Сайн сайхны тухай сайхан ярих нь хэлсэн бүхнээ хийчихсэн эсвэл заавал хэрэгжүүлнэ гэсэн үг биш, бидний толгойгоор тоглож, бидний тархийг амныхаа хийгээрээ угааж байна гэж ухаардаг малчдыг тэнэг гэх үү.
Монгол хүн хий махбодтой учраас хэлсэн бүхнийг хийчихсэнтэй адил андуурдаг бол хятад хүн шороон махбодтой учраас хийсэн хойно нь итгэдэг. Хүн залуу насандаа сэтгэн бодхоос бясалган ухаардаггүй учраас сайн сайхныг бүтээх тухай мөрөөдлийн урлагт итгэж, андуурах тохиол их байдгийг санан санан, хожим харамсахгүй байхын тулд сайн тунгааж бодох хэрэгтэйг санаж явдаг малчинг гэрсүү биш гэх үү.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг малчдыг гэрийн онолгүй гэх үү, биеэн даасан улс биш гэх үү.
Гал нь шороог олвоос алтыг бүтээж, ус нь шороог олвоос модыг ургуулж, шороо нь 4 цагийн эргэлт, таван махбодын амь учир, шороог алт ус хоёроос салгаваас сүйрэл дууддагыг мэддэг малчид экологчид биш гэж үү.
Боохой гүнцэглэчихсэн байвал нэг их харамсахгүй, тэхдээ дахиад гүнцэглүүлэхгүйгээ мэддэг, гүнцэглэсэн боохолдой хаанаас хэдүүлээ ирсэн, хаашаа явсан зэргийг мөрий нь мөшгөж мэдээд, хэдийд сэгэндээрээ эргэж ирхийг хүртэл гадарлаж, хамгаалахаа мэддэг малчдыг хал үзсэн, халуун чулуу долоосон гэхээс өөр юу хэлэх билээ.
Боохойн үүрэнд ч хутагтай ордоггүй нинжин сэтгэлтэй, зэрлэг амьтадын сүү, махаар эр биеэ илааршуулах увьдастай, таван хушуу малаа заавал тарган сүүлтэй адуулдаг малчдыг амьтан судлаачид биш гэх үү, оюун билиггүй гэх үү.
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатааж, дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж иддэг, шөлтэй хоолоо таргаар амтлахаа мэддэг, давс нэг эрдэмтэй ерэн есөн гэмтэй, хужир нэг гэмтэй ерэн есөн эрдэмтэйг мэддэг, хужрыг тосон, шороон, мөсөн хужир гэж ялгаж, тосон хужирыг өвөл, хавар малдаа өгдөг, хужрыг “турахын цагт тушаа, таргалахын цагт ташуур” гэж сургадаг, чанасан махыг гургалдайнаас эхэлж идвэл хураан авч ёс журам мэдэхгүйг нь ойлгуулж ичээдэг малчдыг хоолны соёлгүй, малын дөргүй гэх үү.
Сүүлний тос илчлэг ихтэй, үнэртэй тул өвөл хэрэглэхэд зохимжтой.биед хурдан шингэж, дулаан их ялгаруулдаг. Уусамхай чанартай учир дулааны улиралд шингэц нь муу.. Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөх, элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог суух, царцуу боов боорцог тарагтай хамт идвэл ходоонд муу, тарвасыг боов боорцогтой хамт идвэл шар хөөрөх, тараг идсэний дараа халуун цай уувал ходоод хямрах, чанасан махны үнэр, уур нь гарч амжаагүй байхад битүү саванд хийж хоёроос дээш өдөр болговол үхлийн хор болох, толгой шийр идээд бүрэн шингэж дуусаагүй байхад нь мах идвэл хямрал үүсч өвчин болох, урьд нь идэж байгаагүй идээг гэнэт их идвэл уураг тархи хордох, хонины махыг чихэр жимстэй хольж идвэл ходоод гэмтэж бөөлжих, тоор идээд цай уувал гэдсэнд ээдэж, олон хоног гүйлгэх, шар тос, шөлөн тос, хүйтэн устай үл зохилдох тул идвээс гэдэс зангирах, халуун хоол идсэний дараа хүйтэн ус уувал ходоодонд муу, гөрөөс, буга, ямааны мах, өөх, дотор мах идээд ус уувал ходоодонд царцанги түгжрэл болохыг хүртэл мэдэж хоололдог, тэр ч бүү хэл эцэг эх, хүүхдийн идэх хоол эрс ялгаатай хэрэглэдэг малчдыг хоолны соёлгүй гэж бичдэг, ярьдаг хүмүүсийн сонорт хүргэх зорилгоор цохон тэмдэглэж байна.
Жирэмсэн хүнд үл зохих идээний талаар:
Ямааны мах их идвэл сэрүүдэж, шээс задгайрч бие сулран өвчин ээрнэ. Тахианы мах, хатаасан загас, гахайн зууш идвэл төрсөн хүүхдээс нь яр шарх салахгүй. Нугасны өндөг идвэл хүүхэд нь тонгоруугаар гарна. Хатуу архи дарс уувал ярдаг, яхир бөгөөд хийрхэг, эрэмдэг хүүхэд төрдөг.
Тэмээний мах байнга идвэл хүүхэд шувтан гуятай, эсвэл сэтэрхий уруултай хүүхэд гарна хэмээн цээрлэдэг нь ямарч юманд хэмжээ хязгаар гэж байдаг учраас тохируулж идэх зарчмыг баримтлахыг сургадаг байна.
Зуны дэлгэр цагт хүний шар усны нүх нээгдэж, цус төлжих үед од эрхсийн хөдөлгөөн тохиололыг өөртөө эерэг нөлөөтэй цаг хугацаанд хүртэж алд биеэ илааршуулдаг, тухайлбал сүлд бус өдөр хануур төөнүүрийг хийдэг, хийлгэдэг, эмчилгээ сувилгааны гамыг нарийн баримталдаг, баримтлуулдаг, рашаан усанд орж, эмчилгээ хийлгэж, 14 хоногоос сарын дотор гам хийж эмчилгээгээ бэхжүүлдэг. Гам алдвал хор болдгийг хүртэл мэддэг, өвөл хүний шар усны нүх хаагддаг. Тиймээс мах нэн ялангуяа адуу, хонины мах, өрмөн тос зэрэг илчлэг хүнс хэрэглэж, үслэг дулаан хувцас өмсч, хөл гар, бөгсөн биеийг дааруулахгүйгээ мэддэг, өглөө заавал унд ууж, бага ч гэсэн хооллодог. Энэ нь ходоодны хий хурах, хясалтаа ихэснээс ходоод шархлахаас хамгаалдаг байна. Ходоодны хийг зун цагийн хонины баас үнэрлүүлж, эсвэл хонины шимтэй ясаар утаж илааршуулдаг малчдыг хоньгүй болговол яах билээ дээ.
Ходоод халуун оргиж, гашуун огидос гарах болсон бол буцалгасан ус мөнгө, зэс аяганд хөргөж уу. өглөө агаарт явж, харзны хүйтэн ус ууж, хөл нүцгэн явдаг. Хяруу, анхны цаснаар хөл нүцгэн явахад хоолой өвдөхөөс бүрэн сэргийлдэг. Харин хаврын ус хортой, хур бороонд угаагдахаас өмнө ус гатлах, рашаан усанд орохыг цээрлэдэг. Хөлдөж үхсэн малын махыг зэс, гууль хийж чанаж хоры гаргаж хэрэглэхээ мэддэг химичид.
Хүүхдээ тогтоосон хугацаанд хэмжээтэй, хооллож сургадаг. Идэш ихтэй хүүхэд залхуу, амьдрах овсогоогүй болдог зарчим баримтладаг зэрэг малчдын хоолны соёлыг бичиж үл барнам.
Үгээр биш, үйлээр дүүрэн, мөнгөөр биш, сэтгэлээр баян байдаг малчдын ТХМ нь ачтай буянтай өчигдөр, азтай золтой өнөөдөр, одтой олзтой маргааш байдгаараа гурван цагийн эргэлтэнд мөнх амьдардаг малчдыг ирээдүйгүй, хөгжлийн туйлдаа хүрсэн, цааш хөгжих боломжгүй, хоцрогдсон, мал дагаж мал болсон, хүн төрдөггүй, буй болдог, хүмүүжил хүнийг бүтээдэг хэмээн цэцэрхэгч зарим эрдэмтэн мэргэдүүдтэй санал зөрж байгаагаа илэрхийлэн бичиж байнаа.
Малынхаа буянаар бид дэлхий даяар олонтоо тохиолдож байсан эдийн засгийн хүнд хүнд хямрал, өлсгөлөнгийн сүйрэлийг үзээгүй, Манжийн дарлалд 200 гаруй жилд ч төрийн тусгаар тогтнолоо алдсан ч өнөөдрийнх шиг том жижиггүй хогон дээр амьдрагчдын бүхэл армиуд байгаа гүй.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг уламжлал зөвхөн малчдад хадгалагдаж байгааг өнөөдрийн төр засагтаа ухааруулах, сэрээх зорилгоор бичиж байнаа. Нүүдлийн ба суурин иргэншлийг шинжлэх ухааны хэлээр илэрхийлвэл НИ-динамик систем буюу урсгал ус гэвэл СИ-статик систем буюу цөөрөм, шалбааг аажимдаа ширгэж, ялзарч намаг болдогтой адил СИ-ийн хүний хөгжил мөхөл рүү ойртож явнаа.
“Ургаж байгаа мод язардаггүй, урсаж байгаа ус өмхийрдэггүй” гэгчээр аливаа юмс үзэгдэл байнга хөдлөж байж хөгждэг, хөгжил дэвшил хүн нийгэмд ирэх ёстойгоос малчид өвөл зунгүй байшинд суувал соёлжиж, гэрт амьдрагчид соёлгүй, орон сууцанд амьдрагчид соёлтой гэж эсгий туургатаныг шороон туургатнаар солих гэхийг гэрийг байшингаар солих гэж ойлгодог мангуунууд энд тэндгүй байгаад харамсаж явдагаа нуух юун.
“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” хэмээн ухаарагчдийг наймаачин, “өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” хэмээн сэтгэгчдийг төрийн хүн гэж ялгаж чаддаг малчид төрөхдөө наймааны ухааныг өвөртлөөд төрдөг учраас суурин иргэншлийнхний ажил амьдралын эдийн засгийн үндэс, зах зээлд амьдрахын үндсэн арга-бизнесийн ухаанаа тэдэнд зааж сургах гэж битгий цаг, хөрөнгөө зар, харин тэднээс суралц, малдаа мөнгө зарахгүй өсгөөд чаддаг шигээ та нараас тэд мөнгө нэхэхгүй. Тухайлбал МУ-ын гавъяат эмч, доктор, профессор, Элэгний гэж монголд байтугай дэлхийд бүтээл нь алдаршсан М. Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй” бүтээлийн 93-р хуудсанд “Нэг хонины сүүлийг хэрхэн таван хонь болгосон тухай” эсээг уншаарай, танд нэгийг ухааруулах төдийгүй Миний “монголчууд наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг” хэмээн цэцэрхэхийн учрыг ойлгох болно.
Өөрийгөө болон үр хүүхэд ач зээ хэнийг л бол хэнийг ч амьсгалын тоо, судасны цохилт, бие махбодын хэлбэр ялангуяа гарын алга, өндөгний ба хэлний хээгээр иж бүрэн шинжиж, урт наслах эсэх, хоол элбэгтэй эсэх, баян тарган эсэх, олон цөөн хүүхэдтэй эсэх, хүйсийн аль нь олон эсэх, амьдралын зовлон жаргалангий нь хүртэл шинжиж мэддэг учраас тус хийж ч мэдэх, ус болж ч болох учир хэн бүхэнд үзүүлдэггүй нуудаг малчдыг хүн судлаачид биш гэх үү,
Цэцэнд хоёр чих цөөдөх, тэнэгт ганц чих олдох, чихэр идвээс шүд гутах, чимэг ихэдвээс ой гутах, урт хормой хөл ороох, урт хэл хүзүү ороох, биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал, номын ёсонд зохицож номхон төлөв болдог, төрийн ёсонд тохирч төлөв түвшин болдог Малчид боловсролтой хүний мөн чанарыг хадгалж, хөгжиж байгаа нь тэр биш үү.
Эхийн хэвлийд үр бүрэлдэх мөчөөс эх хүн бие сэтгэл, ам хэлээр үйлдэх хилэнцийг тэвчиж, амар амгаланг эрхэмлэж. араг үүрч савар барьж, аргал түүж, барцадаа нимгэлж, хүүхдээ хөөнгөтөн томруулахгүй, зовж зүдрэхгүй нярайлахаа мэддэг. Цэнгэг агаараар амьсгалж, цэнхэр тэнгэрээ ширтэн ариуссан эхээс сэргэлэн цовоо ухаалаг хүүхэд төрөх нь мэдээж биз ээ. Ижий нь ангир ууригаараа амлуулж, сүүгээ шимүүлж, сүүл хөхүүлж өсгөвөл эелдэг зөөлөн зан ааштай, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл түвшин, хүн болох зам мөрий нь нээдэг. Нярай хүүхдийнхээ өлгийн бүсийг чанга бүслэж гар хөлий нь шулуун болгодог. Хүүхдийг таван нас хүрмэгц унаалуулж, бодын хошуу эргүүлдэг, богийг малладаг болгодог. Хүний урд орсон хөнгөн шингэн, аливаа үйлийг шалмаг түргэн хийдэг дадал, заншилд сургадгийг дорныхон ёогийн дасгал, өрнийнхөн спортын дасгал хэмээн нэрлэж, нүүдэлчдийн амьдрал ахуйтай холбон эзэмшиж, аяндаа цэгцрэх онолоор өөрийнсүүлж, нутагшуулсныг одоо үед манай залуучууд тэднийг шүтэн биширч хуулан сүр бадруулан эзэмшихэд багагүй цаг заваа зарцуулах болжээ.
Хүүхдээ гашуунаар тэтгэдэггүй, амттанаар цадгадаггүй, тансагт умбуулдаггүй, хөнгөнд гялбуулдаггүй, улай үзүүлдэггүй, найранд явуулдаггүй, барьж тавих болмогц нь баруун гары нь сургадаг, хэлд оромц нь эрхлэх үг хэлдэггүй, явж чадмагц нь овон товонго ухуулдаг, мэхэс хийж сурмагц ёслол найр тавихыг сургадаг, өлгийтэйгээс нь сүүл хөхүүлж, эсгий үнэгээр хуурч, эхийн сүүгээр нь хооллож, улмаар хурга, ишгээр тоглуулж малыг төдийгүй амьд бүхнийг хайрлаж сургадаг малчид сурган хүмүүжүүлэгч багш биш үү.
Үр хүүхэддээ мал маллах нь амьдралын эх сурвалж, баяжихын үндэс гэж сургадаг, “Хониор хүндэлвэл, үхрээр хүндлүүлдэг” хэмээн авах гээхийн ухаан суулгадаг, номы нь үгүй ч, номхоны нь сургаж хүмүүжүүлдэг, хошуу бүлээцүүлэх юм, чих дэлсэх үг горьдохыг цээрлэдэг, том хүний үг ярианд оролцох байтугай сонсохыг цээрлэдэг, “хүний бага нь хөдлөж, шувууны бага жиргэдэг” хэмээн ахмад хүнтэй урьдаж мэндэлж, найр тавьж сургадаг, мал дагавал ам тосдоно, хүн дагавал толгой цусдаж ч мэднэ, тэгвэл мал дагасан нь малчин болж, эрхэлсэн ажилтай, насны хоолтой, эхнэр хүүхдээ тэжээж, үр удмаа үлдээж хүн болсон гавъяагаа дархалдаг бол хүн дагасан нь эрсдэлтэй гэж сургах нь хэтрүүлэг биш байж ч мэднэ.
Хүнд нойр залхуу гэж хоёр дайсан бий. Нойрмог хүн залхуу, залхуу хүн нойрмог байдаг, түүнтэй тэмцэж ялж давсан хүн “эрдэм мэдлэг өгөх тутам үрждэг, эд баялаг өгөх тутам хорогддог”-ыг ухаарч амьдардаг юм.
Буман цагаан хонио хариулж, хол ойроос шинжин суухын сайханыг амтлуулж, хониныхоо дэргэд бясалгал хийж, үнэрээр нь хооллож, жаргаж чаддаг малчдаараа бахархгүй юм бол өөр юугаар бахарх вэ?
Эдийн засгийн хэлээр бол хүний хийснийг зөөж идэх бус өөрийн хийснийг хүргэж өгөх зарчим дээр тулгуурладаг учраас хамгийн цэвэр эдийн засаг бөгөөд үүний учир байгалийн бус аливаа эрсдэлээс ангид байдаг.
Ертөнцийн аяндаа цэгцрэх тогтолцоогоор тогтсон Бугын хангай, Зээрийн тал, Хавтгайн говьд бидний элэнц хуланц, эцэг өвгөд, бид ч бидний хойч үе ч ирэхүй ба одхуйн орчилд мөнхрөх тавилантай ажай. Хангайн буга, хээрийн зээр, говийн хавтгай ховордсон ч таван хушуу малтайгаа байвал Монгол улс даяаршилд дангааршин хүн төрлөхтөн сөнөхөд л хамт сөнөх болно.
Бидэнд хангайн уулсын ар, өвөрийн ам бүхэнд, говь хээрийн дов толгод, гуу жалга бут бударганд бараа бараандаа бэлчээр байвал айлсаж, бэнчин хүрвэл хуваалцаж амьдардаг мал дагасан хэдэн малчдын ухаан, үндэсний хэл, урлаг соёл, ёс суртахуунаас илүү ариун юу байна вэ? үзүүлээч, харуулаач, хэлээч. Энийг хэлж чадах хэн бүхэн хойч үе, эх орон, эх дэлхийнхээ төлөө санаа зовох болов уу гэсэн дээ хань эрж бичиж байнаа.
Бидний хөдөөнийхөн хөдөө царайтан, хөдөөгийн юм гэдэг нь “мангар тэнэг” гэдэг үгийн утгатай ижил болтлоо дооглогдсон тэр орчин, тэнд л Монголын ирээдүй нуугдаж байгааг төр, засаг, бид албаар гишгэлж, өөрийн зоргоор болгох гээд байгааг ил гарган тавьж, Монголын өнгөрсөн ба ирээдүйг гуравдах буюу далд мэлмийдээ тольдон тунгааж бичсэн Монголын үндэсний баатар Л. Түдэвийн 30 гаруй боть бүтээлийн чуулганаас тунгааж үзээрэй түмэн олон мину. Баатарын “Малчин ө-ийнд ноён ө зочлов” туужийг уншихад л та бүхэн гарал үүсэл, удам угсаа, соёл иргэншил, үндэсний ёс суртахуун, зан заншил, эх орон элгэн нутаг, хүн болж төрөх, амьдрахын утга учир, зовлон жаргал гэж юу болохыг ухаархын зэрэгцээгээр нүүдлийн соёл иргэншлийн тухай ойлголттой болж, энэ иргэншлийн удам угсааг залгаж байгаадаа бахархан, суурин иргэншилтэйтэй хослуулан хөгжих тавилантай болохыг ухаарах болно.
“Өөхөнд боовч нохой шиншихгүй, өвсөнд ороосон ч үхэр үнэрлэхгүй” болчихвий гэж хойч үеэ хэрсүүжүүлсээр энэ насыг элээж байгаа болохоор өрнийн ч бай дорнын ч бай өөр бусдын өмнө сохроор бөхөлзөж дэлхийн талыг эзлэж байснаа дурсан, мөрөөдөх төдийгөөр шалдаан буух учиргүйсэн. Газрын баялаг, таван хушуу мал сүрэгээ дэлхийд дархлах юмсан.
Хүүхдээ хурууны хээ нь эвдрээгүй байхад нь судас бариулж сургадаг малчид, ер нь хүн сэтгэлийн амьтан учраас болж байгаагаас, болоод өнгөрснөөс, болох гэж байгаа юм бүхнээс байнга сэтгэлээ түгшээн, айдас зовнил, эвгүйцэл, аягүйдлийг мэдэрч байдаг нь амьтанаас ялгаж, нүцгэн төрөөд нүцгэн буцдаг, дуу аялаж ирээд дуугаа хурааж буцдаг, инээлгэж ирээд, уйлуулж буцдагтай холбоотой ч юм билүүдээ гэж бодох.
“Ирэг тарган бол хот дүүрэн, иргэн баян бол улс баян” онолыг баримтладаг, нутгаа сонгохдоо усы нь шинждэг, өвлийн малыг өвдөгнөөс нь хаврын малыг хавирганаас нь арчилдаг, хүний нутагт хаанчилж амьдрахаар өөрийн нутагт гуйлагчилж амьдархыг сургадаг, уугуул ус ширгэж, суугуул нутаг маань “там” боллоо ч эргэх дөрвөн улирал, ээлжлэх дөрвөн өнгөтэй, цэнхэр тэнгэртэй, цэвэр агаартай, цэнгэг ус рашаантай, шимт хөрсөнд нь дэлхийд ховор ургамал ургасан, дэлгэр баян хангайд нь ан амьтан, араатан жигүүртэн үүрлээгүй ч гэсэн гурван бүсийн цэнхэр нутагтаа эзэн нь монгол хүн амьдарч л таарна. Үнэн гэдэг алтнаас үнэтэй боловч усанд хөвөөд гарч ирдэг эсвэл “ой мод урттай богинотой гэдэг шиг сайн зүйл байна гэж ойлгон бусдын хөгжлийн замыг сохороор дагах, давтах зэрэг нь амжилтанд хүрдэггүй нь эртнээс танигдсан зүйлийг айлаас эрэхээс авдраа уудал гэдэг болоод байна даа. Яаж энэ засаг төрийг сэрээе дээ?
Та бид элэнц, хуланцынхаа “эгэмний махаа яс болтол, хөлийн тавгиа туурай болтол” мөлхөж бүтээсэн таван хушуу мал, эсгий гэрийнхээ буянаар үрсийнхээ төлөө есөн хүслээр амьдарч, үүслийн гурван эрдэнэд үндэслэж урган цэцэглэж одхуйг барж, ирэхүйд ч мөнхрөх тавилантай биз ээ . . .
Гэргүйгээр бугын хангай, зээрийн тал, хавтгайн говьд хүн яаж амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж, явах вэ?, хүн төрлөхтөний ирэхүйн орчлийг судлаж буй эрдэмтэд Чингисийг судалж, мяганы хүнээр тодруулж, улмаар өнөөгийн Монголыг судалж эхэлсэн нь үүх түүхээ эс хэрэгсвээс үнэнийг мэдэх хувь үгүй, үндэс угсаагаа үл хайхарваас үхлээс зайлах арга гэж үгүй гэдгийг сануулж байнам.
Шинжлэх ухаан техникийн асар үсрэнгүй дэвшил нь суут эрдэмтэдийг үй түмээр нь төрүүлсэн төдийгүй суурин соёл иргэншлийг хиймэл диваажин мэт болгосноороо гайхамшигтай боловч үй түмэн эгэл хүмүүсийн оюун санаа, сэтгэн бодох чадварыг зогсонг байдалд оруулж улмаар тархины тураалд орох боломжийг нээж биеийн механик эрчим хүчийг нь архивлаж, бусдад оюун ухаанаа худалдсан олзлогдсон боол мэт болгож, хэмжээ хязгааргүй эрэлт-нийлүүлэлтийн дуулгавартай зарц болон, эх болсон байгаль дэлхийнхээ эвлэршгүй дайсан болгон хувиргаж байгаа нь эцсийн дүндээ хүний хөгжлийг бүхэлд нь эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгож байгаа түүхэн гэмт хэргийн шинж чанартай үйл явц биш гэж үү.
Өвөл өвс сонгох хэрэггүй, өтлөхөд морь сонгох хэрэггүйг ухааран, анхны цас эм, адгын цас хор гэдгийг мэддэг, анхны цаснаар хагдарсан өвс нэг хоёр хоногтоо дахин шим суудаг, эхний хүйтэнд биеий нь чангалж авахгүй бол өвлийн хүйтэн давахад бэрх, 12 сар гартал өвөлжөө бууцанд буудаггүй, хониныхоо үсний үзүүрийг хурууны өндгөөр имэрч үзэхэд тос гялтганатал таргалуулж санаа нь амардаг. Хургыг үснээс нь битгий зулгааж бай, үсний гал нь унтарчихна хэмээн сургадаг. Харанхуй шөнө хурганы үсийг илж үзэх юм бол гал маналзаж, хэдэн минут үргэлжилбэл маналзахаа больдог нь хонины ноосонд цахилгаан цэнэгийн давхраган бүрхүүл үүсч гаднаас хүйтэн нэвтрэхийг үлэмж багасгадаг байна. Үүний үр дүнд хонины ноос дулаанаа удаан хадгалах нөхцөл бүрддэг.
Хүний хувь эдлэх эрхийг төрүүлсэн аав, ээжээс илүүтэй “эх барьж авсан ээж” шийддэг, өтөлсөн хойно нь ам барих ач хүү нь шийддэг байсан нь удамшил, уламжлалаа цэвэр ариун хадгалж байсаныг шалгарсан арга байжээ гэвэл одоогийн залуучууд хүний эрхэнд халдсан гэж яаж түвчихнэх болоо гэж бодох
Худаг шанд хатаж, булаг гол ширгэж, хур бороо дусах нь багасан, ургасан жааханыг нь ямаа үрээ цацахаас нь өмнө хүртэж, газрын хөрс улам хуурайшиж байхад, засаг төр нь булхайчдаар дүүрч, булай бүхнийг уургалан авч е тооны өндөр зэргээр үржүүлэн өсгөсөөр төрсөн үр хүүхдээ ч золиослож байгаа үе байх юм хэмээн эргүүтэх ч юу билээ.
Малчны дээр дурдсан үлэмжийн гоо агуу бүтээлийг ургаас урагт удам судартаа тайлж, үрээс үрд үлгэр туйлсдаа хайлж, үнэн мөнийг хадгалж ирсэн уламжлалаа урж тасдан хаяж, улс эх орноо өөрсдийгөө газрын хөрснөөс арчиж эхэлсэнд ахмад бүхэн, нийт ард түмэн бухимдаж, дээшээ харвал тэнгэр улам холдож, доошоо харвал газар үхлийн хар нүх боллоо.
Нүүдэл дагасан монголчуудын, суудал шүтсэн өрнөдийнхнөөс ондоон болох нарийн учиртайн нэгэн онцлог нь Монголчууд салхийг дөрвөн улирлын чанар өнгөн дээр, орчлон мөнх бусын сургаал номнол дээр, “хоосон чанарын” дэнсэн дээр тавьж, танин мэдэж, соёлын үнэлэмж, мэдлэг мэдээллийг бүтээсэнд оршимой.
Малчдын хүүхдийг зургаан наснаас сургуульд хүчээр суулгах нь малчин уламжлалын үрийг тасалж, малаа мэддэггүй, махчин мангасуудын уурхай бэлтгэж эхэллээ. Товчоор тодорхойлбол “морио босоогоороо унтахыг далайн таталтын хүч, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлтийн хүч” гэж ухаардаг холч ухаантай монголчуудыг сэтгэлд нь сэрх үхүүлж, ухаанд нь ухна үхүүлэхээс өөр юу ч бодох чадваргүй, дээшээ харж идэж, доошоо харж тонгойхоос өөр юу ч хийх ажлын чадвар дадлагагүй, дээрээн шүдтэйгээс үхэртэй адилхан болгож “бага үндэстэн их үндэстэнд уусаж живээд мөхөж үгүй болдог” зам руу дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж яваагаа үл мэдэгч ард бид буруутай ч “үндэстэн өөрөө өөрийгөө мөхөөх” сонгодог аргыг сонгосон, дээрэмдэж олсон мөнгөөрөө худалдаж авсан эрхтэй тушаалтануудаар бариулсан төрийн буруутай үйл ажиллагаанаас илүүтэй хамаарч байна.

Хүнд элдэвийн зовлон тохиолдоно, түүн дотроос мэдэхгүйн зовлон хамгийн аюултай, мэдэхгүй байж, мэдэмхийрхийн зовлон бүр аюултай.
Х. Сүхбаатар

Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо (нүүдэлчид), эсвэл мөлхдөг нь мөлхдөгөөрөө, нисдэг нь нисдэгээрээ(суурингийнхан), элэг мадгүй инээж, тэнгэр газаргүй баярлаж амьдрахын өлзий ерөөл орших болтугай !!!


Монголын ирээдүй үргэлж цэлмэг, цэлэлзэж байх болтугай.


Монгол Улсын Гавъяат багш Х. Сүхбаатар


УБ хот. 2010 он.

Wednesday, April 28, 2010

Амьдралын гэр

МУГБ, док. Профессор Х.Сүхбаатар, Доктор С.Мөнхжаргал, Магистр О.Цогбаяр, Магистр С.Бямбаа
Хүн өөрийгөө танихын тулд шинжлэх ухааныг бүтээсэн,
түүн дотроос өөрийгөө тооны ухаан ба цахилгаансоронзонгийн
хуулиар таних нь бүр гайхамшигтай
Х. Сүхбаатар.

Амьдралын гэр, амьдралын цэцгийн хувилбар мөн

Альваа дүрс хэлбэр л юмс үзэгдлийн мөн чанарыг илэрхийлж байдаг. Юмс үзэгдлийн мөн чанарыг хараад л таньж мэддэг. Тэхдээ эр нүдээр харж бүтээж үү, эм нүдээр харж бүтээж үү гэдэгт л хамаг учир оршино хэмээн сэтгэж эрлийнхээ чиг баримжааг тогтоов. Ер нь тоо бол бодит байдлын анхны хэл учраас 19, 38, 49 гэсэн гурван тооны эрэлд гарсан юм. Эрлийн явцад “Амьдралын цэцэг”, “шидэт зургаан талт” гэж алдаршсан зураг 1а,б-д үзүүлсэн хоёр дүрстэй таарав. Энэ хоёр геометрийн дүрсийг харьцуулан үзвээс эцэстээ нэг юмны хоёр тал гэдгийг батлав.
Амьдралын цэцэг дотор бие биеийнхээ төвийг дайрсан 19 тойрог нэг л зөв зургаан өнцөгтийг үүсгэж байна.Тэхдээ төвд нь бие биеэсээ дамжин ургасан зургаан дэлбээтэй долоон цэцэг харагдаж байна. 19 тойргоор 7 цэцэг үүссэн нь бүтцийн харьцааг илэрхийлбэл 19:7=2,714 хэмээх Эйлерийн тоо гарч байгаа нь амьтаны бүтэцийн үүслийн тодорхой хэсэг учраас дутууг “е” тооны хуулиар гүйцээх ёстой гэсэн далд утгыг агуулж байна гэж үзэв. Амьдралыг бүрэн дүрслэхийн тулд нумаар гүйцээж 114 дэлбээтэй 19-н цэцэг, зургаан оройд нь тус бүр гурван дэлбээт 6 цэцэг, гадна талд нь тус бүр дөрвөн дэлбээт 12 цэцэг нийт 180 дэлбээтэй 37 цэцгээс бүрдсэн тул нэгдсэн систем хэмээн үзвээс 180 дэлбээтэй 19 мөчиртэй зөв зургаан өнцөгт хэлбэртэй “мод”-ыг дүрсэлсэн гэлтэй. Энэ модонд хар зурхайн сүнс хадаглагдаж байна хэмээн сэтгэвэл хүнийг хар зурхайгаар зурагласан бололтой. Төвийг эзэлсэн долоон цэцэг нь бие биеэсээ ургасан буюу нэг л навч унахад систем эвдрэх(өвдөх) учраас хүний бие нь дүрс бие ба зургаан туслах биеэс бүрддэгийг илэрхийлж байна гэлтэй.
Эрлийн явцад амьдралын цэцэгтэй огт холбоогүйгээр бүтээгдсэн “Шидэт зургаан талт” хэмээн алдаршсан нэгэн геометрийн дүрстэй таарав : Энэхүү шидэт зургаан талт нь 19 ширхэг зургаан өнцөгтийг ганц том зургаан өнцөгт үүсгэж байхаар байрлуулахдаа, 1-ээс 20 хүртэлх тоог бүх чиглэлдээ нийлбэр нь 38 байхаар оноох ганцхан боломжийг өнөөгөөс гучаад жилийн өмнө Клиффорд У Адамс тогтоосон байв. Зураг 1а-ыг хар. Эрдэмтэн Р. Мижиддорж энэ “шидэт” зургаан талтын хоёр ба гурван хэмжээст дүрслэлээр хүний гавлын ясны дүрс зургийг гаргасан нь “шидэт” зургаан талтын шидний нэгийг нээсэн төдийгүй шинжлэх ухааны нээлт мөн тул Бид ч эрдэмтэн Р. Мижиддоржийн хойноос “шидэт” зургаан талтын шидийн эрэлд эрлээ үргэлжлүүлэж, эгээ ч хоосонгүй, өвөртлөж ирсэн жаахан хишгийнхээ зах цухаас нь уншигчиддаа хүргэе.
Хос онолоор шулууныг эр, тойргийг эм гэж нэрлэдэг учраас амьтаны биологийн бүтцийг дүрслэхдээ эмэгтэй дүрээр бүтээснээ амьдралын цэцэг гэж нэрлэсэн бол эрэгтэй дүрээр бүтээсэн шидэт зургаан талтыг нь “амьдралын гэр” гэж нэрлэвэл нэгэн юмс үзэгдлийн хоёр тал гэж ойлгуулахыг зорив. Амьдралын цэцэг, амьдралын гэрийн ижилсэх шинж нь 19-н ширхэг төвөөрөө огтолцсон тойрогт багтсан 3,4,6-н дэлбээтэй 37 цэцэг, амьдралын гэр биеэн даасан 19-н ширхэг зөв зургаан өнцөгт байгаа нь харилцан нэгэн утгат тогтолцоо байгааг нотлож байна. Эндээс хос хуулиар нэгний шинж төрхийг мэдвэл нөгөөгийн шинж чанарыг ургуулан сэтгэж олдог зарчмаар амьдралын гэрийг амьдралын цэцэгтэй жишие: 1. Хоёр дүрсний нийлбэр 19+19=38 тоо гарна. Нөгөө талаас энэ тоо алтан харьцааны зөрөөг хувиар илэрхийлбэл 38,1661 руу төхсөн тоо гарч буй нь хүний амь халуун эхийн хэвлийд байхдаа 38 градустай байж төрөхдөө нэг градусыг орчиндоо алдаж 37 градус болдог байна хэмээн дүгнэж байна.

Хүний биеийн хэмийг 36-37 градуст тогтмол барихын тулд 19-н ширхэг зөв зургаан өнцөгтөөс бүрдсэн нэг зөв зургаан талт эсвэл 19 ширхэг тойргоос бүрдсэн нэг зөв зургаан өнцөгт хэлбэртэй дүрс үүсгэвэл биеийн аль ч цэгт 38 градусын хэмийг тогтмол барьж байдаг автомат тохируулгын нууцыг илэрхийлж байна хэмээн таамаглал дэвшүүлье. Нөгөө талаас амьдралын цэцгийг соронзон хэлхээний онолоор, амьдралын гэрийг цахилгаан хэлхээний онолоор бүтээжээ.
2. Амьдралын гэр нь зураг2а-д үзүүлсэн төвөө тойрсон хоёр хүрээнээс тогтох аваас гадна хүрээний 12 ширхэг зургаан талтын 3 ба 9-ээс бусад нь хоёр оронтой таван эр, таван эм тоо байна. 3 ба 9 эр тоо буюу эр хүйс давамгайлж байхад дотор хүрээний зургаан талтын 1 ба 7 эр тоо, 2,4,8,6 гэсэн дөрвөн эм тоо байгаа нь эм хүйсийг илэрхийлж байна. Зурхайн 12 ордоос бүрдсэн, эр хүйстэн эм хүйстэнээ ивээж, улмаар хоюул үрийн төлөө амьдардаг байгалийн хуулийг илэрхийлж байнаа. 12 ширхэг зургаан талт байдаг нь цагаан зурхайн сүнсийг агуулна. Эр хүрээ нь эм хүрээгээ агуулж байгаа нь нөхөр нь гэрээ зэхдэг, эхнэр нь дотор тавилгаа зэхдэгтэй, эсвэл нөхөр өрхийн тэргүүн, эхнэр галын бурхан хэмээхтэй утга нэг болой. Гадна хүрээндэх 12 зургаан өнцөгт квадрат 144 гэсэн тоо оюун санааны бусад зүйлүүдтэй хэрхэн холбогддог тухай яриа ч бий. Энэ нүүдэлчдийн ухаан гэж . . . .
3. Төвд нь 5-ын тоо байгаа нь эцэг эхийн ариун холбоо хүүхдийг төлөөлж байна хэмээн цэцлэе. Тавын тоо нь тетраэдр-гал, куб-шороо, октаэдр-хий, икосаэдр-ус, додекаэдр-огторгуй болой. Шороо, агаар, гал, ус, огторгуйг тэнцвэржүүлдэг тул үер, түймэр, шороон болон цасан шуураг тэнцвэр алдагдуулна. Нөгөө талаас энэ тоо бол тэг цэгийн технологийн нууцыг илэрхийлнэ. Мөн төвийн зургаан талт ертөнцийг бүтээгч “бурхан” болой. Энэ төвөөс хүний 49 бие зургаан тийшээ цахилгаан соронзон долгион хэлбэрээр эргүүлэн тогтолцооны онолоор бүрэлдэн тогтоно гэсэн дүгнэлтэнд хүргэв.
Амьдралын гэрийн зургаан оройн гурвалжин нь 3,17,19; 18,11,7; 9,14,11; 15,13,14; 10,12,13; 16,19,12 гэсэн дараалсан дөрвөн эр, дараалсан хоёр эм гурвалжин, гэтэл дотор хүрээнд 7,1,2; 1,6,7; 6,8,1; 8,4,6; 4,2,8; 2,7,4; хоёр эр, дөрвөн эм гурвалжин үүсч байгаа нь ертөнцийн тэгшхэмт нөхцлийг хангаж байна. Тэхдээ гадна хүрээнд дан сондгой тоогоор бүрдсэн гурвалжин нэг байхад мөн дотор хүрээнд эм тоогоор бүрдсэн гурвалжин хоёр байгаа нь эр хүн эхнэргүй бол гэр эзэнгүй, эм хүн нөхөргүй бол бие эзэнгүй гэдэг сургаалтай утга нэг байна. Эсвэл үүд, өрх сахих хүү, удам сайтыг хайх охин гэхийн учирч энэ болой хэмээн цэцэрхэе.
Зураг 2в-д үзүүлсэн эр эм хоёр гурвалжинг хоёр хэмжээст дүрслэлд хувиргавал эрэгтэй, эмэгтэй хүнийг амьдралын цэцгээс үндэслэн гаргаж авсан тетраэдрон одонд хувирч байгаа нь амьдралын гэр нь амьдралын цэцэгтэй эквивалент гэдгийг нотолж байна. Амьдралын цэцгийн талаар гүнзгийрүүлэн үзье гэвэл ашигласан номын 1-ээс үзээрэй.
Амьдралын гэрт зургаан талаасаа 3,4,5,4,3 ширхэг зөв зургаан өнцөгтийг баганаар байрлуулаж, тус бүр дээрх тооны нийлбэр 38 байгаа нь эцэг, эх, хүүхэд, эх, эцэг гэсэн тоон дараалал нь физикийн хуулиар бол төвд тэмүүлэх хүчний үйлчлэлээр нэгдэн нийлж шинэ ертөнц үүсгэж байна. Эцэг 3-ын тоо, Эх 4-ын тоо, хүүхэд 5-ын тоо буюу эцэг, эх, хүүхэд гурвын хүйн холбоо тэгш өнцөгт гурвалжины хуулинд захирагдана гэсэн бидний хэдэн жилийн өмнө батласан онолтой тохирч байгаа нь дэвшүүлж байгаа үзэл бодол шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг нотлож байна.
19 тойрог буюу зургаан талтын 9 нь эм тоо буюу эм хүйсийг, 10 эр тоо буюу эр хүйсийг эсвэл эм нь 37 цэцэг байхад, эр нь 3-н ширхэг эсвэл 4-н ширхэг эсвэл 5 ширхэг зургаан талтын дээрх тоонуудын нийлбэр 38-ийг хувиар илэрхийлбэл эр нь 51%, эм нь 49% төрдөг байгалийн хуулийг илэрхийлж байна. Мөн цэцгийн зургаан дэлбээ, гэрийн зургаан тал нь эх болсон зургаан зүйл, хамаг амьтаны тусын тулд төрдгийг, эсвэл эр нь ясан төрөл учраас зөв зургаан талтаар, эм нь махан төрөл учраас 3,4,6 дэлбээт цэцгээр дүрсэлсэн, эсвэл тооны хэлээр эр нь тогтмол хэмжигдэхүүн, эм нь хувьсах хэмжигдэхүүн, эсвэл уран сайхны хэлээр бол муухай эр байдаг бол муухай эм хүн байдаггүйг, эсвэл эр хүний бүх шинж ил байдаг бол эм хүний бүх шинж нууц байдгийг, эсвэл гүн ухаанаар эр нь урт ухаантай, эм богино ухаантай, эсвэл эр нь өдөрт 7000 үг хэлэх нормтой бол эм нь өдөрт 21000 үг хэлэх нормтой, эсвэл эр нь өдөрт 6 удаа инээдэг бол эм нь өдөрт 62 удаа инээмсэглэдэг, эсвэл эр нь ямарч асуултанд хариулт нь бэлэн бус байдаг бол эм нь ямарч асуултанд хариулт нь бэлэн байдаг, эсвэл алтан харьцаагаар эр нь 60% бол эм нь 40% гэх мэтчилэн онол практикийн олон асуултын зөв хариултанд хүчээр хүргэж байгаа нь эрлийн үзүүрийн учиг зөв тайлагдсных бизээ.
Бидний хайж буй дүрс буюу амьдралын цэцэг, амьдралын гэр нь зураг№23-аас хүний хоёрдох ариун хүрдний дүрс болох нь нүднээ ил байна.
Иймд энэ гурван дүрс эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс эхлээд төрөх хүртлэх бүх процессийг нэгд нэгэнгүй тусгасан геометр дүрслэл гэдгийг дараах жишээгээр харая :
Тухайлбал “шидэт” зургаан талтыг цагийн зүүний дагуу 180 градус эргүүлээд тооны дарааллаар дүрсийг тодруулан доорх зурагт үзүүлэв.

Эхний дүрс дотор хүрээний зүүн талд үүсч байхад хоёрдох нь баруун талд нь нэг нүд алсаж үүсч байна. Гэтэл гуравдах нь эхний хоёроос ижил зайнд гадна хүрээний төвийг дайрсан баганын эхэнд үүсч байгаа нь амьдралын гурвалжингийн онолыг бүрэн илэрхийлж байна. Хоёрыг дагаж дөрөвдэх, тавдах талтууд илэрч байгаа нь эхээс охин хүү хоёр төрсөн гэлтэй. Тавыг дагаж зургаа илэрч байгаа нь хүү-тавын эр бие эрийн цээнд хүрч эхнэр-зургаатай гэрлэв. Гэтэл долоодох нь 5,3-ыг холбож, эсвэл гадна хүрээг ерөнхий зургаан талтын төвтэй холбож, долоон биеийн байрыг бэлтгэсэн бол наймдах нь дотор хүрээг гүйцээж амьдралын суурь “мод”ыг босгож байна. Өөрөөр хэлбэл дотор хүрээний бүтээн босголт дуусч, гадна хүрээний бүтээн босголтын ажил эхлэв. Үүний тулд ууган хүү-5-ийн эхнэр-6-гаас хүү-9, хүү-11 төрж гадна хүрээний хоёрдох, гуравдах хамгаалагч болов. Ууган охин-4-ээс охин-10 төрсөн гэх мэтчилэнгээр тодорхой дэс дарааллаар 19-н зургаан талт нэгэн бүтэн хүн-системийг үүсгэж байгааг илэрүүлэв. Ийнхүү монгол зурхайд хүйсийг тогтооход 19-ын тоог нэмэхийн учрыг олов. Амьдралын гэр бол хүний гавлын ясыг төдийгүй хүнийг бүхэлд нь геометрийн дүрс хэлбэрээр тодорхойлж байгаа нь эрдэмтэн Р. Мижиддоржийн нээлтийг үнэн гэдгийг батлахын зэрэгцээгээр цааш нь баяжуулан “шидэт” зургаан талтын шидийн нэг тусгал хэмээн үзэж байна. Хэлхээний онолоор бол тус бүр нь зургаан талтай цилиндр хэлбэртэй 19-н конденсаторын нэг багц, 38 градусын хэм үүсгэж байдаг резисторууд, удирдлагатай үүсгэгчидээс бүрдсэн нийлмэл цахилгаан хэлхээ үүсч байна гэж уншигчид, сонсогчдынхоо сонорыг мялая.

Амьдралын цэцгийг ашиглан өндөгөн эс, эр бэлгийн эс, үр тогтох процессыг тайлбарлах талаар эрдэмтэд багагүй бүтээлүүдийг туурсан байна. Энэ судалгааны үр дүнтэй амьдралын гэрийг өндөгөн эс гэж үзэж, ид шидийг харьцуулан авч үзвэл Биологчид, Генетикчид өндөгөн эс нь нүдэнд нэгэн хүрээ харагддаг, түүний дотор 22+1 хромосомтой эмэгтэй цөм бүхий хүрээ бий гэж үздэг. Эр бэлгийн эс өндгөн эсэд хүрсэн тохиолдолд үр тогтолт явагддаг. Үүний тулд 300-500 сая эр бэлгийн эс шаарддаг. Энэ дотроос ганцхан эс өндгөн эстэй нийлж 44+2 хромосомтой ганц эс үүсдэг гэсэн онолыг баримтлан судалгааны шинжилгээний ажилд төдийгүй сургалтанд онолын үндэс болгон ашиглаж байгааг дурын ном, сурах бичгээс үзэж болно. Энэ онол дээрх амьдралын гэрийн онол болон бодит байдалтай нилээд зөрчилдөж байгаа учир дараах санал дэвшүүлж байна. Тухайлбал:

1. Ганц эр эс өндгөн эстэй золгохын тулд ийм олон сая үр шаардахгүй, байгаль тэгж алдах гэж байхгүй. Чанартай 10 эр үр байхад л хангалттай. Ихэнх нь үр буруу гуурсаар орчихдог гэж бичсэн байналай. Буруу гуурс ч гэж байхгүй. Алтан харьцааны онолоор эмэгтэй үр 628 мянгаас 309 сая үр гаргаж байх ёстой гэж алтан харьцаа зааж байна.

2. Өндөгөн эс нь төвөөрөө огтолцсон 19 тойргоор үүссэн 6-н дэлбээтэй, давтамжаар ялгаатай 7-н цэцэг бүхий бүтэцтэй учраас бусад эсээс 200 дахин том байдаг байна.

3. Нэг сард нэг биш 7 хүртэл тооны өндөгөн эс боловсруулах магадлалтай. Үүнийг нэг эхистэй ихэр, тус тусдаа ихэстэй ихэр, эсвэл долоон ихэр төрөх тохиолдол амьдралд ховор ч гэсэн тохиолддог нь батлаж байна.

Амьдралын гэрийн бүтцээр 19 эр бэлгийн эс өндөгөн эстэй нэгдэнэ. Нэгдэх дэс дарааллыг дээрх схемээр үзүүлсэн. Бусад илүүдсэн эр ба эм бэлгийн эсүүд шингэн төлөвт шилжиж урагийн амьдрах орчинг үүсгэнэ.

4. Эргэлттэй бөмбөг эргэлтгүй бөмбөгнөөсөө илүү хурдан унадаг буюу лографмын мушгираагийн хуулиар л хромосом Х буюу У хэлбэртэй байдаг нь хурдан хуваагдахын тулд бүтээгджээ. Х хромосомоос У хромосом жижигхэн байдаг нь ч үүнтэй холбоотой. Охин амьтан эр амьтнаасаа хурдан хөдөлгөөнтэй байдаг нууц нь үүнд оршино хэмээн цэцэрхэе. Хүн архийг амандаа удаахгүйн тулд шилтэй архийг шууд хоолой руугаа зайлж байгаад цутгадгийн учир үүнд оршино. Цахилгаансоронзон оронгийн онолоор хоёр орон хоорондоо 90 градусын өнцөг үүсгэж, гурав дах тэнхлэгийн дагуу гэрлийн хурдаар тархдагийн учир энэ.

5. Нэг өдөрт дундажаар 125 сая эр бэлгийн эс боловсордог нь үнэн бол сард дундажаар 3780 сая эс боловсруулж байхад эм нь сард ганц удаа ганцхан өндөгөн эс боловсруулж, 4 саяаас ганцхан эр эс үр тогтоодог гэж батлах шинжлэх ухааны үндэслэлгүй хэн бүхэнд ойлгомжтой. Шинжлэх ухааны үндэслэл нь бэлгийн харьцаа хийх үед ялгарсан 300 сая эр бэлгийн эсийг нэг өндөгөн эс бүрэн, үгүйдээ 40%-ийг нь хүлээн авах чадвартай байх ёстой.

Хүний биеийн бүтэц, эрхтэнүүдийн хоорондын харьцаа, тоо хэмжээ цөм алтан харьцаа буюу 1,618 тоо буюу фи тогтмол, е тоо, пи тоо зэрэг тоонуудын хуулиар бүтээгдэж байхад өндөгөн эсийн талаар ч нарийн судалгаа хийж, зөв хариу олох цаг ойртсон мэт санагдана. Энэ нууц амьдралын гэрт нуугдаж байгаа хэмээх саналыг дэвшүүлж, эрэлчдийн сонорыг мялая.

Ашигласан ном, зохиол

1. Друнвало Мелхиседик

“Атьдралын цэцэгийн эртний нууц” боть 1 2008 он.

2. Рэнчингийн Мижиддорж

“Аяндаа цэгцрэх тогтолцоо, түүний эргэн тойронд” 2009 он.

3. Хүрэлийн Сүхбаатар

“Эрдмийн бүтээлийн товчоон” 33-р боть

гэр бүлийн математик загвар ба төөргийн хүрд. 40-51хуудас. 2008 он.